Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
test PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2016 оны 1-р сарын 06, Лхагва гариг, 01:34

test

 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2013 ОНЫ СОНГУУЛЬД СУУГАА ОРОНД БАЙГАА ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТ БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН ЖАГСААЛТ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2013 оны 6-р сарын 11, Мягмар гариг, 00:57

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд суугаа оронд байгаа Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очиж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлсэн иргэдийн жагсаалт

Дэлгэрэнгүй...
 
ГАДААДАД БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ДУУСНА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2013 оны 5-р сарын 29, Лхагва гариг, 08:01

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комисс  иргэдийг бүртгэх ажиллагааг санал авах өдрөөс 15 хоногийн өмнө буюу өнөөдрөөр дуусгавар болгож байна.
Үүний дараа бүртгэлийг  гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Комисс хүлээн авч, нэгтгэн улмаар улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх ажээ.
Ийнхүү нэгтгэсэн бүртгэлийг  гадаад улсад байгаа монгол иргэдийн  бүртгэлийн мэдээллийн улсын сангийн мэдээлэлтэй тулган нягтлан шалгаж, Монгол Улсад бүртгэгдсэн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалт хийсний  дараа сонгогчдын нэрийн жагсаалтыг салбар комисст цахим хэлбэрээр явуулах юм.
Салбар комисс нь уг жагсаалтыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавих, цахим хуудаст байрлуулах зэргээр сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгох ёстой.
Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа монгол иргэд  саналаа ирэх сарын 14-16-ны өдрүүдэд өгнө.

 
Зарлал PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2013 оны 5-р сарын 07, Мягмар гариг, 01:49

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE

/* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-parent:""; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin-top:0cm; mso-para-margin-right:0cm; mso-para-margin-bottom:10.0pt; mso-para-margin-left:0cm; line-height:115%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-ansi-language:EN-US; mso-fareast-language:EN-US;}

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 сонгууль 2013 оны 6 дугаар сарын 14-16-ны өдөр болохтой холбогдуулан 5 дугаар сарын 5-наас 29-ний өдрийг дуустал суугаа оронд байгаа Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очиж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлнэ үү.

ЖИЧ: Дээрхи хугацаанд бүртгүүлж амжаагүй иргэд сонгуульд оролцож, саналаа өгч чадахгүй болохыг анхаарна уу.  

Бүртгүүлэхээр ирэхдээ иргэний үнэмлэх эсхүл үндэсний гадаад паспортаа авч ирнэ үү.

Харин цахим болон факсаар бүртгүүлэхдээ хавсаргасан бүртгэлийн маягтыг бөглөн үндэсний гадаад паспортын хуулбарын хамт ирүүлнэ үү.

Маягт татаж авах

 
Сонгууль 2012 PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 5-р сарын 13, Ням гариг, 13:28

СОНГОГЧДЫН АНХААРАЛД.


Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дүгээр тогтоолын заалт, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Гадаад харилцааны сайдын 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 29, А/37 дугаар  хамтарсан тушаалын холбогдох заалтын дагуу гадаадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдөр авах болсонтой холбогдуулан БНЭУ-д ажиллаж, амьдарч, суралцаж буй сонгуулийн эрх бүхий бүх иргэдийг 2012 оны 5 дугаар сарын 11-31ий дотор Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх сонгуулийн салбар комисст өөрийн биеэр ирж бүртгүүлэхийг мэдэгдэж байна

Энэтхэг Улсад суугаа 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай,  улсын бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын иргэн  /сонгуулийн эрх бүхий иргэн/  2012 оны 5 дугаар сарын 11-нээс 31-ний хооронд Дели хот дахь ЭСЯ /34, Archbishop, Makarios Marg, New v Delhi-110003/-ны сонгуулийн салбар комиссын байранд биечлэн ирж,  сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ.

Холбоо барих хаяг:

Дели ЭСЯ, 34, Archbishop, Makarious Marg,

New Delhi-11 0003.

Утас: 91-11-24617989,24631728

Факс: 24633240

Е мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

www.mfat.gov.mn, www.gec.gov.mn

"Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах журам"-ын 2.3-д заасны дагуу ДТГ-уудад гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах Салбар комисс байгуулагдан ажиллаж байна. Оршин сууж байгаа иргэдийг  ЭСЯ-нд бүртгэж байна.

СОНГОГЧ ТАНАА
Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах өдөр
2012оны 6 дугаар сарын 10-ны өдөр
/орон нутгийн цагаар 07:00-20:00цаг/


Хилийн  чанадад байгаа иргэн УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоо мэдэгдэж БҮРТГҮҮЛЭХ:

  • Гадаад улсад байгаа 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай,  улсын бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын иргэн  /сонгуулийн эрх бүхий иргэн/  2012 оны 5 дугаар сарын 11-нээс эхлэн өөрийн оршин суугаа улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очиж,  сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлнэ.
  • Сонгуулийн эрх бүхий иргэн сонгууль д оролцохоо мэдэгдэж бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх эсхүл үндэсний гадаад паспортын хуулбарыг Салбар комисст өгч, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан, дараах мэдээллийг багтаасан маягтын дагуу бүртгүүлнэ. Үүнд:
  • эцэг /эх/-ийннэр, өөрийннэр;
  • төрсөнон, сар, өдөр, нас, хүйс;
  • иргэнийүнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортын болон регистрийн дугаар;
  • хамгийн сүүлд эх орондоо оршин сууж байсан газрын хаяг;
  • одоо оршин сууж байгаа газрын хаяг зэрэг болно.

Хилийн  чанадад байгаа иргэн УИХ-ын ээлжит сонгуульд САНАЛАА ӨГӨХ:

  • Сонгогч санал авах байранд ирж, саналаа өөрөө биечлэн гаргах бөгөөд саналын хуудсыг дугтуйн хамт авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргана.
  • Сонгогч нь саналын хуудсанд өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нам эсхүл эвслийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэж саналаа өгөх ба үүний дараа саналын хуудсыг дугтуйд хийн битүүмжлэн саналын хайрцагт хийнэ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5-р сарын 16, Лхагва гариг, 13:13
 

Холбоос